Худгийн таг хулгайлдаг этгээдүүдийг барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-31 10:51:41
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт дулаан цэвэр бохир усны худгийн таг алдагдсан талаар энэ сарын 24-ний шөнө иргэнээс ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид холбогдох этгээдүүдийг илрүүлжээ.

Булган аймгийн Рашаант сумын харьяат тодорхой эрхэлсэн ажилгүй, Л, Улаанбаатар хотын харьяат М нар нь дулаан цэвэр бохир усны худгийн тагийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар  аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.  

Одоогийн байдлаар хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатан дээрээ явж байгаа аж. Тус этгээдүүд нь Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Манзушир хороолол, Бумбардай цэцэрлэг, Хөгжил хотхон орчмоор байдаг 20-иод тагийг хулгайлсан үйлдлийг нарийвчлан шалгаж байгаа ажээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻