“Дэлгэрэх цаг” тоглолтод шилдэг уран бүтээлчид нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУдахгүй болох Сар шинийн баярыг тохиолдуулан энэ цагийн шилдэг уран бүтээлчдийн хамтарсан “Дэлгэрэх цаг” тоглолт ирэх сарын 07-нд Монгол бөхийн өргөөнөө болно.
Тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, С.Вандан, Д.Дуламсүрэн, Д.Энхзул, С.Батсүх, Г.Батбаяр, М.Ганзориг, МУСТА М.Бямбажав, Г.Чинболор, Т.Батсайхан, Н.Баасандорж, Л.Банзрагч, А.Мөнхбат, Б.Болдбаатар, Л.Нарантуяа, Д.Бурмаа, Б.Батболд, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, болон Мөрөөдлийн театр, “Гурван бүдүүн”, “Бид 4”, “Шанз-3” хамтлаг, үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг, Монгол Онгод зэрэг нийтийн болон рок поп, хошин урлаг, үндэсний хөгжмийн шилдгүүд уран бүтээлийн дээжээ үзэгч түмэндээ өргөн барина.
Тоглолтын үеэр азтай үзэгчдийг шалгаруулан, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардуулах юм. Тухайлбал, 10 азтай үзэгчид үндэсний үйлдвэрлэгч “Бэст Бейкери ХХК”-иас цагаан сарын тавгийн идээний иж бүрдлийг гардуулах бол 10 азтай үзэгч солонгос бэлэн хувцасны “NICE” их дэлгүүрээс тус бүр 100 мянган төгрөгийн үнэ бүхий хувцас худалдан авах эрхтэй болох юм.
Мөн тоглолт үзэхээр тасалбар худалдан авсан үзэгчид тасалбараа хаяж гээгдүүлэлгүй “Чансаа” их дэлгүүрээс хийсэн худалдан авалтаасаа 15 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Тоглолтын тасалбарыг Монгол бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалахаас гадна 1900-1952 дугаарын утсаар үнэгүй хүргэж байна.
Ж.Болор