Монголын бэндичид ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТШведийн Троллхэттан хотноо үргэлжилж буй бөмбөгтэй хоккей буюу бэндигийн ДАШТ-д хэсгээсээ шалгарсан Монголын баг өнөөдөр Голландын багтай тоглож, 6:2-оор хожиж, дөрөв дэх ялалтаа байгуулав.
Улмаар Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг хагас шигшээд шалгарч байгаа юм. Манай тоглогчдоос супер легионер Роман Мурзин 5 гоол, багийн ахлагч Тамир 1 гоолыг тус тус хийсэн байна.
Д.Өлзий