Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд манай 39 бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимпийн хошой аварга, дэлхийн аварга, алдарт бөх И.Ярыгины нэрэмжит "Алтан Гран при" тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотноо эхэлж байгаа бөгөөд Монголын 39 бөх хүчээ сорин барилдахаар хойд хөршийг зорьсон юм.
Энэ тэмцээний эхний өдөр эрэгтэй 57 кг, 74 кг, эмэгтэй 48 кг, 58 кг, 60 кг, 69 кг жингийн барилдаанууд болж байна. Өнгөрсөн 2016 оны тус тэмцээнээс ОУХМ П.Орхон, Б.Одончимэг нар алт, гавьяат Г.Мандахнаран, Э.Нарангэрэл, Э.Сумьяа, С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар хүрэл медалийн эзэд болж байв.
Д.Өлзий