Тогооч нар аймгийн удирдлагуудад хандаж хүсэлт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-25 14:27:43

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулсан тогооч нарын ажил төрлийн уулзалтын үеэр тэдний зүгээс аймгийн удирдлагуудад хандаж хэд хэдэн санал хүсэлт тавьжээ.

Тэд Хоол үйлдвэрлэгчдийн зөвлөлгөөнийг аймагтаа зохион байгуулах, мөн ОХУ-ын Буриад Улсад хоолны үзэсгэлэн худалдаа гаргах боломжийг нээж өгөхийг хүссэн байна.

Уулзалтад аймгийн 60 гаруй тогооч нар оролцжээ. Энэхүү ажил төрлийн уулзалтаар хоол үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй бодлого шийдвэр, тулгамдсан асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Хэдийгээр энэ салбарт ажиллаж байгаа тогооч нар өөрсдийн хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа боловч мэргэжлээ дээшлүүлэх, бусадтай туршлага солилцох боломж хараахан олддоггүй. Тогооч нар луу хандсан ажил арга хэмжээ аймгийн хэмжээнд хомс явагддаг гэсэн шүүмжлэл нэлээд гарчээ. Иймээс уулзалтанд оролцсон тогооч нараас аймгийн удирдлагуудад хандаж дээрх хүсэлтүүдийг илгээсэн байна.

Дээрх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулжээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻