Ховд аймгийн “Хүн чулуу” шилдэг бүтээлээр шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлын хүрээнд гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан “Монгол орны үзэсгэлэн, өвөрмөц онцлог” сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Уралдаанд нийт 12 оролцогчийн 130 гаруй бүтээл ирснээс Г.Мөнх-Одын Ховд аймаг дахь “Хүн чулуу” бүтээл тэргүүн байранд шалгарав. Дэд байрт Б.Улсболдын Хөвсгөл аймаг дахь “Далайн эрэг”, гуравдугаар байрт Л.Жанчивдоржийн бүтээл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг “Уширын хүрхрээ орох замд" тус тус эзэллээ.
Уралдаанд байр эзэлсэн оролцогчдыг БОАЖЯ-наас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан юм.
Ж.Болор