“Оны 9 алдартан” шалгаруулах санал асуулга явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-24 14:50:37

Сэлэнгэ аймгийн нийгэм улс төр, мэдээ мэдээллийн тогтмол хэвлэл “Сэлэнгийн мэдээ” сонины редакциас “Оны 9 алдартан”  шалгаруулах санал асуулгыг явуулж байна.

Тус сонины редакциас жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү ажил эдүгээ гурав дахь жилдээ болж байгаа юм. Аймгийн хэмжээнд шалгаруулж буй эдгээр 9 алдартнаа тухайн жилд хийсэн ололт амжилт, ажил үйлс, урлаг, спорт уран бүтээлээрээ олон түмнийг манлайлан тэргүүлсэн хүмүүсийг, иргэдийн саналаар шалгаруулж сар шинийн баярын босгон дээр тодруулан алдаршуулдагаараа онцлогтой юм.

Ийнхүү 2016 онд буюу гал бичин жилд хамт олныхоо дундаас ажил үйлс, авхаалж самбаа, нэр хүндээрээ илүүрхэж, олон түмний хүндлэлийг хүлээсэн 9 хүн “Оны 9 алдартан”-ны титмийг зүүх мөч айсуй байна.

Отгонцэцэг

相关新闻