АНУ-ын цөөхүүл хөгжмийн хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-01-24 14:38:52

Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан "Өрнө дорнын аялгуу" тоглолт энэ сарын 27-нд ДБЭТ-т болно.

Тодруулбал, АНУ-ын ЭСЯ, ГХЯ, МУЗ-өөс цөөхүүл хөгжмийн "Break of Reality" хамтлагийг Монголд урьжээ. Тус хамтлаг нь постклассик урсгалаар тоглодог бөгөөд ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулгаар дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүд, мөн рок хөгжмийг Морин хуурын чуулгатай хамтран тоглож, үзэгчдийн хүртээл болгох юм.

Тус хамтлагийнхан уржигдар манай оронд хүрэлцэн ирсэн. Тэд өнөө орой Монголын хүүхдийн ордонд асрамжийн газар болон алслагдсан дүүргийн хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох зорилгоор үнэ төлбөргүй тоглолт хийнэ. 

Мөн ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 26-нд Америкийн соёл мэдээллийн төвд уран бүтээлчидтэй уулзалт хийх ба үүний дараа "UB Jazz" клубт "MASA Happy hour" тоглолтоо манай үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.

Б.Гаваа

相关新闻