МУГЖ Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театрын тайзнаа дуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-01-24 13:09:47

МУГЖ, “Соёлын элч” дуучин Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театрын удирдлагуудтай байгуулсан гэрээний дагуу эхний тоглолтдоо дуулсан талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр, “Амьдралд минь тохиох бас нэгэн гайхалтай үдэш байлаа. Напеоли хотын алдарт “Сан Карло” дуурийн театрт “Риголетто” дуурийн эхний тоглолтдоо амжилттай дууллаа. Маш том даваа байлаа. Агуу удирдаач Нелло Сантитай дуулах хувь тохиов. Хамтран дуулсан гайхамшигтай дуучиддаа баярлалаа” хэмээжээ.

Тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулахаас гадна хүүхдэд зориулсан дуурийг энэ сарын 25, 26, 31-нд, ирэх сарын 1-нд тус тус дуулах юм.

Энэхүү дуурийг өдгөө 85 настай дэлхийн домогт удирдаач Нелло Санти удирдаж байгаа аж.

Ж.Болор

相关新闻