АНУ-ын алдарт хамтлаг, Морин хуурын чуулга хамтран тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГАНУ-ын “Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран энэ сарын 27-нд УДБЭТ-ын тайзнаа “Өрнө Дорнын аялгуу” тоглолтыг зохион байгуулна.
Тус тоглолт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болох юм.
Энэ онд тохиож буй АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын ЭСЯ, ГХЯ, Монголын Урлагийн Зөвлөл хамтран тус хамтлагийг Монголд урьжээ.
Пост-классик урсгалаар бүтээлээ туурвидаг тус цөөхүүл хөгжмийн хамтлаг нь 2003 онд Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт, цомгийн нээлтээ хийсэн.
АНУ-ын Засгийн газраас 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгогдсон тус хамтлаг Монгол дахь аялан тоглолтынхоо хүрээнд Монголын театр, Чуулгын мэргэжлийн хөгжимчид, утсан хөгжмийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад сургалт явуулж, харилцан туршлага солилцох юм.
Мөн олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, орчин цагийн дэлхийн хөгжмийн хөгжлийг таниулах зорилгоор маргааш Монголын Хүүхдийн ордны их танхимд ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй тоглоно.
Ж.Болор