617 сая төгрөгөөр оюутны байраа засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 17:22:49

Зүүн аймгуудын болон говийн  аймгуудын эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэн гаргадаг цорын ганц АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль үүсэн байгуулагдаад 55 жил болж байна.

Тус сургуулийн 1980-аад онд ашиглалтад оруулж байсан 200 гаруй оюутны амьдардаг дотуур байранд энэ хугацаанд нэг ч удаа  их засвар хийж байгаагүй бөгөөд эдүгээ оюутан аж төрөхөд хана, тааз нь муудаж, стандартын  шаардлагад нийцэхгүй болжээ.

Тиймээс сургуулийн захиргаанааас дотуур байраа засварлахаар БСШУЯ-нд хүсэлт тавьснаар улсын төсвийн 617 сая төгрөг  хөрөнгө оруулалтаар  иж бүрэн засварыг энэ онд хийхээр болжээ.

Мөн сургуулийн хуучин спорт заалыг засварлаж номын сангийн зориулалтаар ашиглахаар 100 сая төгрөгийг өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан зарцуулах гэнэ.

2017 онд сургалтын орчныг тохижуулах чиглэлээр яаралтай тусламж, сэхээн амьдруулалт, мэс засал гэмтэл согогийн үлгэж жишээ стандартад нийцсэн анги танхимыг тохижуулахаар болсон аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻