Утаа бага гаргадаг зуух тараана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 4000 өрх айл байдаг бөгөөд тэднээс 2700 гэр хорооллын айл өрх байдаг байна. Өөрөөр хэлбэл тэр 2700 өрх айл зэрэг гал түлснээр агаарын бохирдлыг асар ихээр нэмэгдүүлж байгаа ажээ.
Түүнчлэн өдрөөс өдөрт иргэдийн нүүдлийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд жил өнгөрөх тусам гал түлэх айл нэмэгдэх нь гарцаагүй юм. Харин бид энэ чухал сэдвийн талаар ярихгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр хотын хэмжээнд хүрэх аюулын харанга дэлдэхэд ойрхон болжээ.
Аймгийн ард иргэдэд утааны аюул нүүрлэхэд ойрхон байна. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсарлаж утаа бага үүсгэх талаар анхаарах цаг хэдийн болжээ. Утааны талаар албаны хүнээс тодруулахад утаа бага гаргадаг зуух оруулж ирэх талаараа цухас дурдсан бөгөөд нийт 3000 мянган ширхэг зуухыг иргэдэд тараах аж. Уг ажил тун удахгүй хэрэгжиж эхлэх гэнэ.
Т.Есүхэйтөмөр