Туулах чадвар сайтайтай автомашин шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 10:30:20

Дорноговь аймгийн сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай авто машинаар 100 хувь хангагдсан хэдий ч  зарим сумын дуудлагын авто машиныг шинэчлэх, чанарыг сайжруулах шаардлага байгаа аж.

Тус аймгийн ЭМГ-аас алсын дуудлагад явах, туулах чадвар сайтай, өвчтөн тээвэрлэхэд тохиромжтой таван авто машин авах асуудлыг Эрүүл мэндийн яаманд тавьжээ.

Дээрх таван машины нэгийг 2016 оны 12 дугаар сард Иххэт сумын өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн бол одоо дөрвөн машиныг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага буй.

Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг, Эрдэнэ сумын Өрхийн эрүүл мэндийн төв, Даланжаргалан суманд туулах чадвар сайтай, эмнэлгийн авто машин хэрэгтэй байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻