"Ажилтай орлоготой иргэн" урианы жилийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ оныг "Ажилтай орлоготой иргэн" жил болгон зарласантай холбогдуулан, нээлтийн ёслолыг Монгол туургатан театрт зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд оролцсон бөгөөд урианы жилийнхээ зорилгыг хэрэгжүүлэхэд ард иргэдийн үнэтэй хувь нэмэр чухал болохыг онцолж байсан юм.
Өнгөрсөн оны эцэст Төв аймаг 29170 өрх, 92832 иргэнтэй болсон бөгөөд аймгийн орлого 30.1 тэрбум төгрөг болж зарлага 69.7 тэрбум болсон байна. Төв аймгийн бүх байгууллага аж ахуй нэгж ажил олгогч болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бүр орон нутгийнхаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох замаар эдийн засгаа тэтгэн тэлэх цаашлаад ард түмнийхээ бэлэнчлэх сэтгэлгээг үгүй болгож хөдөлмөрөөр амьдралаа өөд татахад оршиж байгаа гэдгийг АЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тайлбарлаж байлаа.
Түүнчлэн энэ үеэр өөрсдийн туршлагадаа тулгуурлан эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж иргэдийн гар дээр чанартай хямд бүтээгдэхүүн шууд хүрч байв.
Т.Есүхэйтөмөр