Сурагчдын зөвлөл хүүхдийн хаясан, гээсэн эд зүйлсийг олж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Хүүхдийн оролцооны байгууллага, сурагчдын зөвлөл хамтран бага ангийн сурагчдын хаясан гээсэн зүйлийг олж эзэнд нь өгдөг бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Сурагчдын зөвлөлөөс энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 29 хүүхдийн хаясан, мартсан, гээсэн эд зүйлсийг олж эзэнд нь буцаан өгөх ажлыг зохион байгуулж буй.
“Одоогийн байдлаар сурагчдын гээсэн зүйлийг буцааж олгох ажил 50 орчим хувьтай. Манай сургууль 21 бага бүлэгтэй. Ихэвчлэн нэгээс тавдугаар ангийн бага ангийн хүүхдүүд малгай, ороолт, бээлий, биеийн тамирын хувцас, цамц, куртик зэргийг гээх нь элбэг” гэж тус сургуулийн нийгмийн ажилтан, багш М.Мөнхбаатар ярив.
Х.Эрдэнэбулган