Сэлэнгэ аймаг нийт 1000 гаруй га талбайд ойжуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 гаруй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Эдгээр мод үржүүлгийн газрууд өнгөрсөн онд 20 гаруй төрлийн 11.0 сая ширхэг тарьц, суулгацыг бойжуулан ургуулжээ. Мөн 2016 онд дээрх байгууллагууд нийт 137.2 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна. Эдгээрээс 103.7 га талбайд техникийн, 36.1 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 47 га, мод бэлтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө 1010.7 га, гадаадын хөрөнгөөр 35 га нийт 1092.7 га талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг