ХБК-ийн Удирдах зөвлөлийг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
БСШУС-ын сайдын тушаалын дагуу Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөлийг шинэчиллээ.
Хөгжим бүжгийн коллежийн Удирдах зөвлөл нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд төрийн төлөөлөл 9, хамт олны төлөөлөл 6 хүнээс бүрддэг.
Тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, УГЗ А.Цэдэн-Иш нарыг томилов.
Мөн тушаалаар Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилсэн байна. Тус их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарыг томилжээ.
Б.Гаваа
,