Мөсний шагайн харвааны тэмцээн Тэшиг сумын Харгал нуурт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-18 15:46:06

Булган аймгийн Тэшиг суманд мөсний шагайн харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Биеийн тамир спортын газар, Тэшиг сумын ЗДТГ хамтран, уламжлалт мөсний шагайн харвааг дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, материаллаг орчинг бүрдүүлэх, олон түмэнд сурталчилан спортын нэгэн төрөл болгон хөгжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байна.

Мөн Тэшиг сумыг сурталчлах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилго хамт багтаж байгааг аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Ханддорж ярилаа. Сумдуудыг идэвхтэй хамрагдахыг уриалаад байна. Баг бүр 2 эрэгтэй тамирчнаас бүрдэх бөгөөд эмэгтэй төрөл байхгүй гэдгийг онцоллоо. Багийн 1 хүн 70 м-ийн зайнаас 4 удаа харваад 5 тойрч, нийт 20 сум харвах юм. 

Тэмцээнийг аймгийн БТСГ,  Тэшиг сумын ЗДТГ-аас сонгогдсон шүүгч нар шүүнэ. Тэмцээн Харгал нууран дээр явагдах бөгөөд аймгийн төвөөс Харгал нуур хүртэл 250 км-ын зайтай юм байна.  

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻