“Болор цом” наадамд шалгарсан 30 найрагч өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом” наадам энэ жил эх орны зүүн хязгаар Дорнод аймагт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит болохоор болсныг бид мэдээлсэн.
Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байна. Өмнөх жилүүдээс олон найрагч шүлгээ ирүүлсэн ч шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлнэ. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа ирэх баасан гарагт дуусах юм. Тэртээ 1983 онд " Болор цом" анх зохиогдсон цагаас хойш өдгөө 44 дэх жилийнхээ босгонд иржээ. 2005 оноос хөдөө орон нутагт болж, Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв болж байв. Дорнод аймагт болох энэ удаагийн наадмын бэлтгэл хангагдаж байгаа талаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөс мэдээллээ.
Ж.Батсайхан