Булган аймагт "Монгол нум сум" хөтөлбөр хэрэгжихээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймагт үндэсний сурын харвааг хөгжүүлэх "Монгол нум сум" хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2016-2020 оны "Хөгжлийн хөтөч" мөрийн хөтөлбөрт үндэсний сурын харвааг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, өв соёлыг хойч үедээ уламжлан үлдээх зорилго бүхий үйл ажиллагаа багтсаныг ийнхүү хэрэгжүүлэхээр судалж байна.
Үүнтэй холбоотой хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг томилж, хэсгийн даргаар аймгийн засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, нарийн бичгээр Ц.Отгонсувд, гишүүдээр аймгийн нийтийн биеийн тамирын арга зүйч н.Нарантуяа, Биеийн тамир спортын газрын дарга М.Ханддорж зэрэг албан хаагчид сонгогдлоо.
Хөтөлбөрт тусгаснаар сум бүрт сургалтын 2, тэмцээн уралдааны зориулалтын 3, нийт 5 нумыг сумны хамтаар олгохын зэрэгцээ тус бүр 2 сургагч багш бэлдэх юм байна.
Эхний ээлжинд сум тус бүрээс 10 том хүн 10 хүүхдийг бэлдэж сургахаар төлөвлөж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Монгол нум сум" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 70 орчим сая төгрөг шаардлагатай ажээ.
П.Батням