Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ цомгийн баяраа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-01-16 17:17:07

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ "Миний найз бүсгүйчүүд" дөрөв дэх бие даасан цомгоо саяхан өлгийдөж авчээ.

Иймд тэрбээр энэ сарын 21-нд "Хүннү молл" төвд цомгийн баяраа хийхээр болж, өнөөдөр энэ талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Цомгийн баярт МУСТА Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт болон бусад уран бүтээлчид оролцон ая дуу өргөх юм. Мөн тоглолтод хүрэлцэн ирсэн эхний 30 үзэгчид хөгжмийн зохиолч "Миний найз бүсгүйчүүд" цомгоо бэлэглэнэ. Үүний зэрэгцээ хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хоёр үзэгчид Итгэлт хамба, Манжуур хотоор аялах эрхийн бичгийг бэлэг болгох аж.

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нь 2013 онд анх нийтийн дууны урлагт хөл тавьснаас хойш нийт 100 гаруй бүтээл туурвисан бөгөөд дөрвөн цомог, нэг бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулжээ.

Б.Гаваа

 

相关新闻