Сарын дундаас хойш хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМалчид, тээвэрчид, иргэдэд сарын дундуур нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Ойрын хоёр хоногтоо нийт нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2017 оны 01-р сарын 12-ны өдрийн 20 цагаас 13-ны өдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй салхи баруун хойноос секундэд 3-8 метр секунд салхилна. Томоохон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
Харин Зуунмод хот орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр секунд явган салхитай. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Цаашид нэгдүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,17-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Сарын дунд үед нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Төв аймаг Т.Есүхэйтөмөр