Шашны асуудлаар Казахстаны байгууллагуудтай хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:33:23

Монголын мусульмаан нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Батырбек өчигдөр байгууллагынхаа тухай нийтэд мэдээлэл өгөв.

-Манай улсад мусульмаан шашны байгууллагууд нэгдсэн удирдлагагүй байгаа нь хувийн мешид, медресе (сүм хийд) байгуулагдсан болон гадаадын шашны сургуулиудад суралцаж төгсөгчид нь өөр өөр жамагат (хүрээлэл)-ийн үзэл баримталдгаас шалтгаалж байна. Шашинтай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай болсон. 50 орчим мешидийн 45 нь манайд харъяалагддаг. Саяхан би Казахстан Улсад очиж шашны удирдах байгууллагуудынхантай уулзлаа. Тэд энэ онд мешидүүдийг түлээ түлшээр хангахаар боллоо. Цаашид бид Казахстаныхынтай л хамтран ажиллах чиглэл баримтална. Тэд шашны дамжаа болгонд хоёр хүнийг үнэ төлбөргүй оролцуулж байхаар тохиролцлоо. Өлгий хотын нийтийн номын санд шашинтай холбоотой ном нийлүүлнэ. Орон нутгийг судлах музейд булан байгуулахаар боллоо гэж тэр ярилаа. 

Ш.Айзаря

相关新闻