Боловсролын салбарт хүндрэл гараагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2017-01-09 14:52:44

Одоогийн байдлаар 110 сум зудын байдалтай байгаа ч боловсролын салбарын хэмжээнд хүндрэл гараагүй гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард салбарын сайдын тушаалаар байгаль, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан боловсрол, соёл, спортын салбарын бэлэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар мэдэээлэл авах, мэдээлэх, мэргэжлийн байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг нь тушаал гарснаас хойш 7 хоног бүрийн даваа гарагийн 11 цагт хуралдаж, орон нутгаас ирүүлсэн мэдээллийн нэгтгэлийг сонсож, дүн шинжилгээ хийн ажиллаж байгаа юм.

Суралцагчдыг дулаан хувцаслах, үдийн цай хөтөлбөрөөр халуун аарц, чацаргана өгөх, улирлын амралтын үеэр техникийн бүрэн бүтэн байдал хангасан тээврийн хэрэгслээр зорчуулах, эцэг эх, асран хамгаалагчид зайлшгүй хүлээлгэж өгөх, салбарын байгууллагуудын халаалт дулааны байдалд онцгой анхаарах зэрэг олон ажлыг тухай бүр чиглэл болгон албан тоотоор хүргүүлэн ажиллаж аж.

Б.Туул

 

相关新闻