Ханхонгор суманд тэмээчдийн холбоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-08 20:39:32

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын тэмээчдийн төлөөлөл өнөөдөр хуралдан сумын тэмээчдийн холбоог үүсгэн байгуулжээ. 

Тус холбоо нь 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулж, түүнээсээ холбооны даргаар Өгөөмөр багийн залуу тэмээчин, эмнэг хангал сургалтын спортын мастер Б.Болорбатыг, холбооны дэд даргаар Өгөөмөр багийн засаг дарга Б.Нямдоржийг сонгожээ.  "Баг тус бүрээс хоёр малчинг удирдах зөвлөлд, нэг тэмээчинг хяналтын хороонд, сумын төвөөс нэг хүнийг удирдах зөвлөл болон хяналтын хороонд тус тус сонгож хурлын үйл ажиллагаа маш амжилттай боллоо " гэж Өгөөмөр багийн засаг дарга, сумын тэмээчдийн холбооны дэд дарга Б.Нямдорж ярилаа. 
Тус холбооныхон дэлхийд ховордсон Монголын говийн тэнгэрлэг амьтан тэмээн сүргээ өсгөн үржүүлж үүлдэр угсааг сайжруулах мөн сүү цагаан идээг нь боловсруулж эцсийн шатанд шинэ бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлэх цаашлаад экспортлох зорилго тавьж байна.  Хамгийн гол нь тэмээний уламжлалт зан үйлийг сэргээж, тэмээ спортыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Д.Мишигсүрэн

相关新闻