Хууль тогтоол боловсруулахдаа 6 аргачлал хэрэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-05 16:26:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийснээр эхлэв. 

Тус хуулийг өмнөх парламентын үед баталж, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихээр хуульчилсан. Гэвч хуулийг хэрэгжүүлэхэд зарим нэг өөрчлөлт тусгах шаардлагатай гэж Засгийн газар үзсэн тул өнгөрсөн сарын сүүлчээр хуулийн төслийг өргөн барьсан юм.  

Хэлэлцүүлгийн шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль өргөн барих эрхтэй. Эдгээр хууль санаачлагчид энэ хуулиар хууль тогтоолыг боловсруулахдаа 6 аргачлалыг ашиглах юм. Гэхдээ Засгийн газраас жил бүр өргөн барьдаг оны төсөв, үндсэн чиглэл гэх зэрэг хуулийн төсөлд дээрх аргачлалыг ашиглах шаардлагатай биш" гэсэн тайлбар хийв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, "Нэг сарын нэгнээс хэрэгжиж байгаа хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бид хэлэлцэж байна. Хууль хэрэгжээд тав хонож байхад өөрчлөлт оруулж байгаа нь зөв үү. Монголын парламентад баталсан хууль баталгаагүй боллоо" хэмээн шүүмжиллээ.  

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

 

 

 

相关新闻