Залуучуудын өрсөлдөх чадварыг сургалтаар нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-04 17:34:02

Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулдаг "Mega Skills" сургалтын гурав дахь удаагийн сургалт энэ сарын 16-нд эхэлнэ.

Сургалт 14 хоногийн хугацаатай байх ба салбар бүрийн манлайлагчид зочин багшаар ирж, хувь хүний хөгжлийн цогц мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох юм. 

Энэ удаагийн сургалтыг “Шинэ оны хамгийн гоё бэлэг” уриан дор зохион байгуулахыг зэрэгцээ төлбөр дээр 70 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.

Мөн  амжилттай төгсөгчдөдөө сертификат олгох аж.

Б.Туул

相关新闻