Ерөнхий сайд шинэ оны эхэнд мэндэлсэн 121 нярайд бэлэг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-04 12:37:03

Энэ оны нэгдүгээр сарын нэгэнд улсын хэмжээнд 121 хүүхэд шинээр мэндэлжээ. Тэдгээр хүүхдүүдэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гарын бэлэг хүргүүлэв.

Ерөнхий сайдын сонголт нь бэлэн хувцасны зах зээлд танигдсан "Exclusive" брэндээс шинээр гаргаж буй нярайн хүүхдийн хувцасны иж бүрдэл юм. Тэрбээр энэхүү бэлгийг хувийн зүгээс өгч байгаа аж.

Ерөнхий сайд "Exclusive" брэндийн энэхүү бүтээгдэхүүний анхны захиалагч нь болж байгаа бол бэлэг хүлээж авч буй нярайчууд эхний хэрэглэгчид нь болжээ.

Засгийн газрын тэргүүн жил бүрийн эхэнд шинээр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг хүргүүлж байх гэнэ.

Б.Туул

相关新闻