Хятадын төмөр замын нийт урт 124 мянган км-т хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2017-01-03 15:45:41

БЭЭЖИН./TASS/. Хятадын "China Railway Construction Corporation" компани энэ онд төмөр замын дэд бүтцийн салбарт 800 тэрбум юань буюу 115,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ тухай тус компанийн ерөнхий захирал Лу Дунфу 2016 оны ажлын тайланг хэлэлцэх хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Шинэ онд бид улс орны баруун хэсэгт төмөр зам тавих ажилд гол анхаарлаа хандуулах болно” гэж ноён Лу онцолжээ.

2015 оны эцсийн байдлаар Хятадын төмөр замын нийт урт 121 мянган км байсан бол өнгөрсөн 2016 онд 124 мянган км болж нэмэгдсэн байна. Харин өндөр хурдны галт тэрэгний замын урт 22 мянган км-т хүрсэн бол 2020 он гэхэд 30 мянган км-т хүрэх ажээ.

Б.Адъяахүү

相关新闻