Чой Сүн Силийн охиныг шилжүүлэн өгөхийг хүсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ./Yonhap/.Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн охиныг шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосын Хуульзүйн яам Дани улсаас хүсчээ.
Тус яам даваа гарагт ийм хүсэлт илгээсэн байна. Өмнөд Солонгосын цагдаа нарын мэдэгдсэнээр, хууль бусаар орогнож байна гэсэн үндэслэлээр Чой овогтын охиныг Данийн цагдаа нар өнгөрсөн ням гарагт баривчилсан ажээ.
Чойгийн охины нэрийг эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтад оруулахыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан Өмнөд Солонгосын прокурорын газрын бие даасан комисс хүсээд байсан билээ.
Өмнөд Солонгосын Ерөниийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүүлэхэд хүргэсэн улс төрийн дуулиан шуугианы гол эзэн болох Чой овогт нь охиноо Сөүлийн нэгэн их сургуульд элсүүлэхдээ эрх мэдэл, нөлөөгөө ашигласан гэж прокурорууд үзэж байна.
Чой Сүн Сил болон түүний охин олон нийтийн дургүйцлийн бай болоод байна. Охиныг нь их сургуулийн захиргаа сургуулиас хөөсөн бол Сөүлийн Боловсролын газар түүний ахлах сургуулийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Г.Доржханд