Чингисийн хүрээнд “Мөрөөдлийн мөсөн хотхон” нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТөв аймгийн Жаргалантын ам буюу Чингисийн хүрээний дэргэд "Мөрөөдлийн мөсөн хотхон" өнөөдөр 16.30 цагт нээлтээ хийнэ.
Тус хотхонд Монгол залуус хамгийн том мөсөн гацуур, 5 замтай 30 м урттай гулгуур, 12 жил, ногуны булан гэх мэт бүтээлийг байрлуулжээ. Мөн нээлтийн үеэр залуусын биe дааж мөсөн морин хуур болон бусад мөсөн хөгжмийн тоглолт болох аж. Мөсөн хотхон нь цаашид 11.00-21.00 цагийн хооронд тогтмол ажиллах бөгөөд том хүн 8000 төгрөг, хүүхэд 4000 төгрөгөөр тоглох, мөсөн дэлгүүр, бар зэргээр үйлчлүүлэх боломжтой юм.
Ч.Ариунболд