Сэлэнгэ аймгийн мал 5 төрөлдөө 9.6 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-28 20:53:11

Сэлэнгэ аймгийн мал сүрэг 2016 онд 1599400 толгойд хүрч өмнөх оныхоос 140.7 мянган толгойгоор буюу 5 төрөлдөө 9.6 хувиар өссөн байна.

Энэ нь "Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг" болох зорилго бүхий Сэлэнгэ аймгийн хувьд малын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байгаа аж. Таван төрөл тус бүрийг бүтцээр нь авч үзвэл адуу 93566 толгой буюу 6 хувь, үхэр 224247 толгой буюу 14 хувь, тэмээ 523 толгой буюу 0 хувь, хонь 749290 толгой буюу 47 хувь, ямаа 531822 толгой буюу 33 хувиар тус тус өсчээ. Аймгийн хэмжээнд малын тоо толгойн өсөлтөөрөө хамгийн ихээр Орхонтуул, Баруунбүрэн, Баянгол, Цагааннуур, Сант, Сайхан зэрэг сумд тэргүүлж байна. Эдгээр сумдад мал сүрэг 5 төрөл дээрээ 10.6-29.3 толгойгоор өсч бусад сумдаа тэргүүлжээ. Аймгийн хэмжээний энэхүү 1599400 толгой мал нь нийт 4426 малчин өрхөд өвөлжиж байгаа юм.

Ч.Отгонцэцэг

相关新闻