Хөгжлийн банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-27 10:54:13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан ч ирэх 7 хоног хүртэл хойшлууллаа.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн энэ сарын 22-нд  өргөн мэдүүлсэн.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, экспорт болон импортыг орлох нэмүү өртөг бий болгох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аас баталсан байдаг. Хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш уг банкны үйл ажиллагааны зохицуулалтыг улам боловсронгуй болгох, бие даасан байдлыг нь дээшлүүлэх, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хуулийн шаардлагыг хангасан төслүүдэд олгоход чиглүүлж дээрх шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлсэн байдаг.

Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас түр хойшлуулахаар ярилцаж тохиролцсон гэсэн тул хэлэлцүүлэг хойшлов.

Б.Туул

相关新闻