Олон улсын циркчид Монголын тайзнаа ур чадвараа гайхуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Үндэсний циркийн урилгаар энэ сарын 24-нөөс “Олон улсын цирк Демидов”-ын тоглолт үзэгчдийн мэлмийг мялаах нь. Тус циркийн хамтлагт Ази, Европын 10 гаруй орны шилдэг циркчид багтжээ.
Тоглолтод хамгийн аюултай, эрсдэлтэй, амь дүйсэн эр зоригийн мото залуусын үзүүлбэр, сургуультай араатан амьтад цагаан барс, цагаан арслангийн үзүүлбэр үзэгчдийг байлдан дагуулах юм.
Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн үнэтэй аж.
Мөн Монголын Үндэсний циркийн цахим хуудсаар үзэгчдээс санал авч хамгийн олон санал авсан газарт /дэлгүүр, талбай, өөр хаана ч байж болно/ ирэх амралтын өдрүүдэд араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулахаар төлөвлөжээ. Нийслэл хотын гудамжинд арслан, барсыг ойроос харах боломж ч бүрдэх нь.
Ж.Болор