Хөгжлийн банкинд авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ.
Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ.
Өөрөөр хэлбэл, нийт 5 асуудал хэлэлцэнэ.
Б.Туул