Хөгжлийн банкны асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр, санхүүгийн зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон. Энэ үеэр Хөгжлийн банк үйл ажиллагаандаа хууль ёс дээдлэх зарчмыг алдагдуулсан хэмээн дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл тус банк хууль дүрмээ барьж ажиллаагүйгээс шалгалтын дүнгээр 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Тиймээс энэ оны эхний хагас жилд алдагдалтай ажиллаж байгаа тухай асуудал хөндөгдсөн юм.
Өнөөдрийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны талаар цаашид авах зарим арга хэмжээний тухай ярилцах үед хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Б.Туул