Папуа-Шинэ Гвинейд 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНПОРТ-МОРСБИ. /Xinhua/. Номхон далайн өмнөд хэсэгт орших Папуа-Шинэ Гвиней улсад 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар бямба гарагт оройн 10:51 цагт газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн голомт нь Шинэ-Ирланд арлын Тарон хотоос баруун зүгт 46 км зайтай орших газарт, 100 орчим км-ийн гүнд байжээ.
Папуа-Шинэ Гвинейд 3 м хүртэлх өндөртэй цунами, ойролцоох эргийн бүсүүдэд 30 см-ээс намгүй цунамийн давлагаа үүсч болзошгүй гэж Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төв анхаарууллаа.
Г.Доржханд