Журам хэрэгжихгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Булган сумын ЗДТГ-аас малын түүхий эдийг ил задгай байлгахгүй, иргэдээс авсан л бол далд байлгах ёстой гэсэн утга бүхий журам гаргаад нэлээд хэдэн сар болж байгаа ч энэ журам биелэхгүй байна.
Журам биелэхэд юу саад болоод байгааг ченжүүдээс тодруулахад, Бид нэг арьс аваад л гэрлүүгээ аваад яваад байх боломж байхгүй, ченж бүр машинтай биш, мөн зориулалтын түүхий эдээ авах зах зогсоол байхгүй юм чинь бид яаж энэ журмыг биелүүлэх вэ. Уг нь журам гарсан нь сайхан л байна, биелүүлэх нөхцөл боломжоор нь хангавал бид журам зөрчихгүй шүү дээ гэсэн хариултыг өглөө. Булган аймагт малын арьс шир, түүхий эд авдаг 2 цэг байдаг. Зориулалтын бус энэ цэгт хүмүүс түүхий эд авчирч өгөхөд ченжүүд аваад ил задгай байлгадаг бөгөөд зуны цагт бол түүхий эд дээр нь ялаа батгана шавж, өвлийн цагт золбин муур ноход цугларч, халдварт өвчин үүсгэх магадлал өндөртэй болдог юм.
П.Батням