Сэтгэлийн бэлэг багадахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭАмар тайван амьдралын төлөө ажилладаг цагдаагийн мөрдөстнүүд маань сүүлийн үед хүмүүнлэгийн арга хэмжээг өөрсдөө санаачлан гардан гүйцэтгэдэг болсон байна.
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын ахлахуудын зөвлөлөөс жаргал зовлонгоо мэдэрдэг мөрдөст нэгтнүүдийнхээ төлөө нэгэн сэтгэлийн бэлэг барьжээ. Энэхүү бэлэг нь хүйтний улиралд гудамж, талбайд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох Хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газарт ажиллаж байгаа харуул, жижүүрүүд, мөн нэгдсэн эмнэлгийн яаралтай хүлээн авах тасагт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагч нарт зориулсан байна. Тэд шөнийн ээлжинд гарч буй дээрх хүмүүст очиж халуун аарц, хуурай хүнсээр дайлж сэтгэлийн бэлэг барьжээ.
Ч.Отгонцэцэг