Зутарсан суугчдын байрыг дулааны шугамтай болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-15 13:13:59

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч саяхныг хүртэл халаалт дулаангүй зутруухан амьдарч байгаа гомдлоо Монгол Улсын шадар сайдад уламжилсан байна.

Зайсангийн аманд байрлах уг хотхоныг таван жилийн өмнө ашиглалтад оруулахад л дулааны асуудлыг шийдээгүй, өнөөдрийг хүртэл  нам даралтын зуухаар  таван байрыг халаах төдий оромдсоор ирсэн байна. Оршин суугчдыгомдлыг Монгол Улсын Шадар сайд шуурхай шийдсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг байгуулж  асуудлыг шийдвэрлэсэнд иргэд талархаж байна. ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр “Ажлын хэсэг хуралдаад “Могул таун” болон дулааны шугамыг нь барьсан компани хоорондын гэрээг нь байгуулууллаа. СӨХ-г оруулж гурвалсан гэрээ байгуулсан. Дулаан хангамжийн төрийн байгууллагын зүгээс нарийн тооцоо судалгаа хийж, дулаан хангамжаа өгөхөөр боллоо” хэмээн мэдэгдлээ. Таван жилийн турш сунжирч, 1200 гаруй иргэнийг чирэгдүүлсэн уг асуудлыг ийнхүү яаралтай шийдвэрлэснээр  энэ өвөл дулаан өвөлжих нөхцөл бүрдээд байна.

Ж.Батсайхан

相关新闻