АН-ын даргад 6 хүн нэрээ дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ Л.Болд, Л.Гантөмөр, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимиддорж нар илэрхийлжээ.
Тус нам энэ сарын 12-нд намын даргын сунгаа албан ёсоор эхэлснийг зарлаж байсан. Тодруулбал, намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 12-ноос энэ сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй.
Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явах аж.
Б.Туул