Төрийн нууцыг хадгална гэдэг эх оронч сэтгэлгээнээс эхтэйг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-15 11:50:11
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”, Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газар хамтран “Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад төрийн захиргааны удирдах албан тушаалтан, ИТХ-ын төлөөлөгчид хамарсан юм. Сургалтаар “Төрийн нууцын жагсаалт батлах тухай”, “Байгууллагын нууц хамгаалах журам” –ын талаар Тагнуулын газрын мэргэжилтэн танилцууллаа.

Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын дарга н.Энхбаяр, “Төрийн албан хаагчдад учирч болох эрсдэлийг сануулсан “Сэрэмжлүүлэг мэдээ” байнга өгч байх хэрэгтэй” гэлээ. Учир нь өнөө цагт төрийн алба хаагчдын ажлын байр тогтворгүй байгаа нь төрийн нууц задрах эрсдэлтэйг онцлов. Тиймээс төрийн албанд шинээр томилогдсон иргэдэд “Төрийн нууцыг хадгална гэдэг нь Эх оронч сэтгэлгэнээс эхтэй” гэдгийг сайн ойлгуулж соён гэгээрүүлэх нь зүйтэй гэсэн юм.   

  Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻