УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-15 10:37:20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхлэх ч ирц бүрдээгүй байна.

Иймээс хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, "УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар ирцээ бүрдүүл. Ирцийн асуудлыг 65-ын бүлэг дээрээ ярь. Ирц нь бүрддэггүй эрх баригч бүлэг гэж юу байдаг юм. Бидний хариуцлагын асуудлаас улсын хариуцлагын асуудал яриагдана. Ийм байж бид хэнээс хариуцлага асуух юм. Тийээс гишүүдийн ирцэд яаралтай анхаар.

Цаана нь яам, тамгын газрын хүмүүс ирчихээд ажлаа алдаад хүлээгээд байна. Сонгогчид хариуцлагатай байгаасай гэсэндээ ийм сонголт хийсэн. Сонгогчдын итгэлийг дааж ажилла. Чуулганы хуралдааны хажуугаар байнгын хороо хуралдуулж бужигнуулдагаа болих хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа тул өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдаж байна.

Б.Туул

相关新闻