Бөхийн өргөөнд шинэ оны өмнө 5 барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-14 13:27:15

Монгол бөхийн өргөөнд 12 дугаар сарын сүүлийн хагаст хүчит бөхчүүдийн уран мэх, хүчээ сорин барилдах таван барилдаан болно.

Тухайлбал, 12 дугаар сарын 17-ны 14 цагаас Хэнтий аймгаас төрж гарсан аваргуудад зориулсан аймаг, цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан болох юм. Богд хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 18-нд болох бол 12 дугаар 23-нд нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаантай.

Харин 12 дугаар сарын 25-нд Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгаас төрж гарсан улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна. Энэ жилийн хамгийн сүүлийнх болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан 12 дугаар сарын 29-нд болно.

Д.Өлзий

相关新闻