Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-13 13:02:28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас товлогдсон ирц хүрэлцэхгүй шалтгаанаар маргааш хүртэл хойшиллоо.

Өнөөдрийн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын  сайдын мэдээлэл, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах  обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг тус тус сонсч, хэлэлцэх байсан юм. 

Тус байнгын хорооны хуралдаан хойшилсноор Хууль зүйн байнгын хороотой хамтарч хийх хуралдаан ч хойшлох бололтой байна. Хэрэв ингэвэл Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх асуудал дахин хойшлох юм.

Н.Туяа

相关新闻