МҮОХ-ны 60 жилийн ойд зориулсан уулзалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-12 15:56:33

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ байгуулагдсаны 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан тус хорооны удирдлагууд өнөөдрөөс эхлэн олимпийн наадамд оролцсон үе үеийн тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр тэшүүр, байт харвааны тамирчид салхийг хагалж “Олимпик хаус”-т уулзсан байна. МҮОХ-ны удирдлагууд уулзалтад ирсэн төлөөлөгчдөд 60 жилийн ойн дурсгалын медаль гардуулжээ.

МҮОХ-ны 60 жилийн ойн уулзалт хуваарийн дагуу бүх спорт холбоод, спортын салбарынхан хамрагдах юм. Маргааш бокс, буудлага, гимнастик, таэквондо, дугуй, усанд сэлэлт, цана, биатлоны тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөллийг уулзалтанд урьсан байна.

Д.Өлзий

相关新闻