24 цагийн дотор Алеппогоос 13 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-12 14:36:59

АЛЕППО./TASS/. Сирийн Алеппо хотын босогчдын хяналтад байгаа бүсүүдээс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13 мянга гаруй энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай Оросын Эвлэрүүлэн зохицуулах төв мэдэгдлээ.

Тус төвөөс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “Алеппо хотын босогчдын хяналтад байгаа бүсүүдээс 24 цагийн хугацаанд 13 346 хүн, тэдний дотор 5831 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн” гэжээ.

Мөн 728 босогч зэвсгээ хураалган бууж өгснөөр Алеппо хотын зүүн хэсгийг орхин явсан байна. Түүнчлэн Оросын цэргүүд тус хотын зүүн дүүргийн 7 га газрын сүм, сургууль болон зам талбайд суурилуулсан байсан тэсрэх бөмбөгнүүдийг аюулгүй болгон цэвэрлэжээ.

Г.Доржханд

 

相关新闻