МАН-ын Бага хурлаар шинэ томилгоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Бага хурлын VII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Бага хурлаар төрийн албан тушаалд томилогдсон гишүүдийн оронд шинэ хүмүүсийг томилохоор ярьж буй. Мөн Нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Амарбаясгаланг жинхлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байгаа аж.
МАН-ын дарга М.Энхболд тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Манай намын төв аппарат хүчтэй байх шаардлагатай байна. Тухайлбал, Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн. Ийм бодлогын судалгааны төв намыг ямар ч нөхцөлд зөв замаас нь хазайлгахгүй байх ерөндөг нь болно. Энэ төв Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хянаж суух байгууллага биш, эх орныхоо хөгжлийн ирээдүйг зөв төсөөлж, ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн сайхан болгох бодлого боловсруулан дэвшүүлдэг манай намын оюун ухааны уураг тархи байх юм" хэмээн онцолсон билээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал