Киргизчүүд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-12 13:11:27

БИШКЕК./TASS/. Ням гарагт болсон санал асуулгад оролцогчдын 78 хувь нь Киргиз улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж тус улсын СЕХ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байгаа ажээ.

Киргизийн СЕХ-ны мэдэгдсэнээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 926 мянган сонгогч дэмжсэн бол 178 мянга гаруй хүн эсэргүүцжээ. Нийтдээ 58 мянган саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг хуулийн 30 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Нэмэлт өөрчлөлт оруулахыг сонгогчдын ихэнх нь дэмжсэн учир ерөнхийлөгчийн эрх мэдэл танагдаж, ерөнхий сайд болон парламентын эрх мэдэл өргөжих ажээ. Мөн хууль эрхзүйн салбарт томоохон шинэтгэл явуулах юм.

Г.Доржханд

 

相关新闻