МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-12 11:55:12

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хуралдахгүй. 

Учир нь тус намын Бага хурлын долдугаар хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаатай холбогдуулж бүлгийн хуралдааныг хойшлуулсан байна. 

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гараг бүрт Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, тухайн долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг. Өнөөдрийн хувьд зайлшгүй шалтгааны улмаас бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.

Харин УИХ дахь АН-ын бүлэг одоо Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлэг хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр тогтжээ.

Б.Туул

 

相关新闻